ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын автозамын хилүүдэд уртаас урт дараалал үүсжээ.
Нийгмийн сүлжээнд хүмүүс олон цаг түгжирч, олон арван мянган автомашин Монгол, Гүрж, Казахстан, Финланд, Эстонийн хил дээр бөөгнөрөөд байгаа талаар мэдээлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг худал мэдээлэл гэжээ.
Украины УНИАН агентлаг монгол иргэний хийсэн бичлэгийг нийтэлсэн байна.