БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин сарын 14-нд Бүгд Найрамдах Казахстан улсад айлчлахыг “Interfax” агентлаг мэдээллээ.

Ийнхүү Ши Жиньпин цар тахал эхэлснээс хойш анх удаа гадаад улсад дээд хэмжээний айлчлал хийхээр болж байна. Тэбрээр Казахстан улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, олон төрлийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах аж.

Казахстанд айлчилсныхаа дараа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин есдүгээр сарын 15-16-нд Узбекистанд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцож магадгүй байгаа аж. Таван жилд нэг удаа болдог БНХАУ-ын Коммунист намын их хурлын өмнөхөн Ши Жиньпин гадаадад айлчлахаар болсон нь анхаарал татаж байгаа юм.

О.Цэнгэг