Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй.

 

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд маргааш Бямба гарагт хөдөлгөөнд оролцох юм. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 4-нөөс эхлэн цуцлагдана. Ингэснээр Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ирэх долоо хоногоос хуучин горимдоо буюу тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн оронгоор хөдөлгөөнд оролцуулдаг зохицуулалт үйлчилнэ.

зураг

 

"Бүртгэлээс харахад энэ жилийн улсын дугаарын тэгш, сондгойг хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна.

Тэгш, сондгойгоор хязгаарлаж буй зохицуулалт есдүгээр сарын 3-ны Бямба гарагийг дуустал үргэлжилнэ" хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу хэлж байв.

ХОТЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ:

зураг

 

Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь тэгш, сондгой хязгаарлалтыг дэмжжээ.