Сэлэнгэ аймаг дахь хорих ангиас 2022 оны наймдугаар сарын 29-нд оргосон этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлж байв.

Уг этгээдийг өнөөдөр 09:20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 орчим километрийн зайд Нурамт гэх газраас баривчилжээ.

Тэрбээр Мандал сум дахь хорих 413 дугаар ангиас оргосон байна.

зураг