Форд Мотор  компани галын аюулын улмаас 200 мянга орчим автомашинаа зах зээлээс эргүүлэн татахаар болсон талаар Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба мэдэгджээ.

Нэн ялангуяа нь 2015-2017 оны Ford Expeditions болон Lincoln Navigators-ийн нийт зургаан загварт хамаатай аж. Тэд шалтгаанаа тайлбарлахдаа "Урд хайрцагны ард байрлах үлээгч сэнсний мотор (паарны динам) эвдрэх магадлалтай" гэж эргүүлэн татах мэдэгдэлд дурджээ. Мөн Форд мотортой холбоотой хорь гаруй гал түймэр гарч, нэг хүн гэмтсэн хэмээн мэдээлжээ.

Эрсдэлтэй байж болзошгүй тээврийн хэрэгслийн эзэд рүү мэдэгдэл бүхий захидлыг 9-р сарын 12-нд шуудангаар илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд дилерүүд паарны динамыг хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр солино гэж мэдэгджээ.

Энэ оны тавдугаар сард тус компани 2021 оны зарим Ford Expeditions болон Lincoln Navigators-ыг галд өртөх эрсдэлийн улмаас эргүүлэн татахаар болсон гэж мэдэгдсэн. Мөн долоодугаар сард компани эргүүлэн татах хугацааг сунгахын зэрэгцээ зарим Ford Escapes, Mavericks болон Lincoln Corsair зэрэг загварыг дахин шинийг үйлдвэрлэсэн гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: Today