ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх оноос Оросын бие бүрэлдэхүүний тоогоо 1.9 саяас 2.04 сая хүн болгон нэмэгдүүлэх тушаал өгчээ. Тэрээр уг тушаалдаа "Батлан хамгаалах тухай" хуулийн дагуу гэхээс өөр тайлбар оруулаагүй байна.
Путин Украинд дайн эхлүүлснээс хойш зургаан сарын дараа энэхүү шийдвэрийг гаргаж буй. Тушаалын дагуу 1,150,000 нь цэргийн алба хаагч, үлдсэн нь энгийн иргэд байх гэнэ.
Үүнээс өмнө Путин 2017 оны арваннэгдүгээр сард зэвсэгт хүчнийхээ тоог 1,902,758 хүн (тэдгээрийн 1,013,628 нь цэргийн алба хаагч) гэж тогтоосон. Харин ирэх нэгдүгээр сараас энэ тоог 2,039,758 хүн байхаар тогтоожээ.
2022 оны хавар оросууд Украин руу довтолсны дараахан 134,500 хүнийг нэмэлтээр цэргийн албанд татсан байна.
Эх сурвалж: ВВС