Боксчин З.Шинэчагтага, Э.Цэндбаатар нарын тулааны тов гарлаа. Тэд ирэх есдүгээр сарын 9-нд 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд тулалдах аж. Тасалбарыг 1900-1800 дугаарын утсаар болон ticket.mn сайтаар захиалах боломжтой юм байна. Тулаан үзэх тасалбарын үнэ 80-300 мянган төгрөгийн үнэтэй аж.

Ташрамд мэдээлэхэд тамирчид өнгөрөгч зургадугаар сард бооцоотой халз тулалдах талаар хэвлэлийн хурал хийж, энэ үеэр маргаан дэгдээж байв.

Мөн хэвлэлийн хурлын үеэр "Э.Цэндбаатар нар Монголын нэг номерын тамирчин. Дэлхийн аваргын хүрэл медальт. Хоёр тамирчин хоорондоо боксын төрлөөр тулалдах санал бие биедээ тавьсан байна. Тамирчин хүнийг ард түмэн үнэлж байна. Дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.Т амирчдаа алдаршуулах үүднээс энэ тулааныг хийхээр болсон гэж боксын дасгалжуулагч Б.Энхтайван хэлж байсан.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Тулаанд би дуудсан. Тулаанд Э.Шинэчагтага өөрөө хүлэээн зөвшөөрсөн. Оодорсон нь таалагдахгүй байгаа. Тамирчин хүн формтой бэлтгэл хиймээр юм. Шинээ шиг бэлтгэл хийж чадахгүй хүмүүс худлаа байдаг. Миний уур хүрээд байгаа. Зан нь таалагдахгүй байна" гэсэн.

Холимог тулаанч Э.Шинэчагтага "Бид хоёр тал талаасаа 300, 300 сая төгрөг гаргаад тоглоё гэсэн. Тэгээд 600 сая болно. Мөнгөө яаж босгож байгаа нь бидний асуудал. Бид хоёрын тохиролцсон жин 70 кг. Одоо миний биеийн жин 78кг-тай байна. 70 болтол хасна. Цэндбаатар 75-тай байгаа. Бас 70 болтол хасна" гэж байв.