Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ.

Урьдчилсан мэдээллээр 100,000 га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай бөгөөд 26-28 орчим автомашин, үүний тав нь шатахуунтай автомашин байгаа гэсэн судалгаа байна.

Судалгааны ажлын хүрээнд байршил тогтоох усны дроныг ажиллуулах туршилт хийх юм.

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд  Японы  Байгаль орчны яам болон Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар