Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс шилжилт хөдөлгөөний бүртгэл хийхэд юу бүрдүүлэх шаардлагатай талаарх зөвлөгөөг бэлтгэжээ.

  • Иргэн өөрийн биеэр /өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэл, итгэмжлэгдсэн иргэн/ засаг захиргааны нэгжийн харьяаллын дагуу шилжин ирж буй сум хорооныхоо улсын бүртгэгчид хандана.
  • Бусдын хаяг дээр шилжин ирж буй бол хаягийн эзний бичгээр гаргасан зөвшөөрөл
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт.

ЮУ АВЧ ОЧИХ ШААРДЛАГАГҮЙ ВЭ?

  • Шилжин ирж буй иргэн өргөдөл бичих шаардлагагүй.
  • Иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авчрах шаардлагагүй.
  • Шилжин явсны бүртгэл гэж хийгдэхгүй тул шилжин явж буй сум хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй.

ЮУГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

  • Кв1. Газар эзэмших /өмчлөхөөс тусдаа гэрчилгээ/ эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх болон бусад гэрээ нь мэдээллийн санд байхгүй тул авчрах шаардлагатай.