Авлигатай тэмцэх газраас Дарханы замын тендер сонгон шалгаруулсан албан тушаалтнуудын гэр болон Зам тээврийн, хөгжлийн яаманд нэгжлэг хийж эхэлжээ.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Нэгжлэгийг ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр зэрэг 30 гаруй объектод явуулж байгаа. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Нэгжлэг хийх үндэслэл тогтоогдсон, хэрэгт ач холбогдол бүхий баримт байгаа гэж үзсэн" гэлээ.