Дэлхийн шатрын олимпиадын аравдугаар өргийн тоглолтууд өчигдөр /2022.08.09/ Энэтхэгийн Ченнайд үргэлжлэн явагдлаа. Өчигдөр WIM Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангасан бол FA Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтоны эгнээнд шилжсэн байна.

ЭМЭГТЭЙ БАГ:

Болгарын шигшээ багтай тулалдаж 2:2 харьцаагаар тэнцлээ. Өчигдрийн аравдугаар өргийг Олон улсын мастер Б.Баярмаа өнжсөн юм. Эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараа 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12-р байрт бичигдэж байна.

ЭРЭГТЭЙ БАГ:

Эрэгтэйчүүд Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар илүүрхэж 2 оноогоо төвөггүй авсан. Өчигдөр их мастер Д.Батсүрэн өнжсөн байна. Эрэгтэй шигшээ баг 5 хожил,2 тэнцээ,3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45-р байрт бичигдэж байна.

Дэлхийн шатрын 44-р олимпиадын сүүлчийн буюу Арваннэгдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 12:30 минутаас эхэлнэ. 11 ДҮГЭЭР ТОЙРОГ:

  • ЭМЭГТЭЙ БАГ Их мастер М.Себагаар удирдуулсан чансааны 5-д эрэмбэлэгдсэн Францын шигшээ багтай нэгэн хариуцлагатай тулаан хийнэ.
  • ЭРЭГТЭЙ БАГ чансааны 69-д бичигдсэн Кигизстаны шигшээ багтай олимпиадын сүүлийн тоглолтоо хийнэ.