Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг суманд наймдугаар сарын 1-ний 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсны улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ.
Шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн 0168 дугаар ангийн 5, 8 дугаар заставын тав, дөрвөн ханатай гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрсэн байна.
Мөндөрт иргэн А-ийн “Приус-20”, иргэн Л-ын “Харриер” суудлын автомашины шил хагарсан тухай мэдээллийг Онцгой байдлын газарт өгсөн байна.
Увс аймгийн Улаангом суманд наймдугаар сарын 01-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 1 айлын байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.01-ний 19:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.