Өнөөдрийн байдлаар монгол төмсний бөөний үнэ Барс захад нэг кг нь 1125₮, жижиглэн кг нь 1500₮ байна хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.
- Хүчит шонхор захад кг нь 2000₮,
- Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2930₮,
- Миний захад кг нь 2500₮,
- ИМарт-д кг нь 1580₮,
- Номин худалдааны төвд кг нь 2499₮,
- Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2500₮,
- Бокс малл кг нь 2500₮-өөр тус тус худалдаалж байна.
Эрэлт нийлүүлэлтийн хуулиар ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байна. Ирэх жил зоорины төмс дуусаж шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг ШӨХТГ-аас ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна.