Баянзүрх дүүргийн ХХ хороонд нутаг дэвсгэрт "Гачуурт Offroad club"-ээс өчигдөр бартаат замын Гачуурт кап тэмцээн зохион байгууллаа. Баянзүрх дүүргээс тэмцээний үйл ажиллагаатай танилцаж холбогдох шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад Бартаат замын тэмцээнд зориулж ухаж, сэндийчсэн газрыг яаралтай нөхөн сэргээх, байгальд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Тус клубээс тавьсан шаардлагыг 100 хувь хэрэгжүүлэхээ мэдэгдсэн бөгөөд нөхөн сэргээлтийг гурав хоногийн дотор хийж, тухайн талбайд мод тарьж ногоон орчин бүрдүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Баянзүрх дүүрэгт бартаат замын спортыг хөгжүүлэхэд шаардлагатай талбай байхгүй бөгөөд холбогдох ажлыг иргэдтэй зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэж, хэрэгжүүлнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээлэв.