5-11 настай хүүхдүүдийг 2022 оны наймдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс  коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэлж байна. Дархлаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдынх нь зөвшөөрлөөр, зөвшөөрлийн хуудас бөглөсөн  тохиолдолд хүүхдэд хийнэ хэмээн ЭМЯ-наас тодруулав. 

5-11 настай хүүхдүүдэд зориулж АНУ-аас хандивласан 300 мянган тун Pfizer вакциныг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж буй юм.