Засгийн газраас төрийн үрэлгэн зардлыг багасгаж, хэмнэлтийн горимд шилжих зарчим баримталж байгаа. Төрийн өмчит ААН-үүдээс хураасан автомашинуудыг зах зээлийнхээс доогуур үнээр худалдаж байна гэсэн мэдээлэл тархсан.

Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад,
Хэмнэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит ААН-үүдээс 200 гаруй авто машиныг Засгийн газрын авто баазад татан төвлөрүүлсэн. Авто баазын агуулах талбай дүүрсэн учир харуул хамгаалалттай төрийн өмчийн бусад ААН-ийн агуулахад дараагийн татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна.  

Төр автомашин эзэмшихгүй гэсэн зарчим барьж, шаардлагатай бол дуудлагын таксигаар үйлчлүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс дуудлагын машинаар үйлчлэх ААН-үүдийн дунд тендер зарлаж, шалгаруулсан гэлээ.