“Хамтдаа шийдвэрлэе” аяны хүрээнд:
Олон Улсын Байгууллагын хөрөнгө оруулалтаар баригдаж удаан хугацаанд ашиглалтад ороогүй байсан ус түгээх байруудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв, Хороод, УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвтэй хамтран 6 хорооны 11 байршилд ус түгээх байруудыг цахилгаан эрчим хүчинд холбохоор газар дээр нь ажиллаж, холболтын цэгийг тодорхойлж, шаардагдах төсвийн тооцоог гаргуулахаар Зүүн түгээх төвийн Угсралтын хэсэгт хүргүүлээд байна.
Дүүргийн хэмжээнд 219 ус түгээх байр байдаг ба 2022 онд
5 ус түгээх байр шинээр баригдаж ашиглалтад орно.