Монгол Улсын триатлонч Цэдэндамбын Цэрэнбат “TATETRA” тэмцээнд 2 цаг 10 минут 42 секундын амжилт үзүүлж, Монголын триатлоны стандарт зайн (1500м сэлэлт-40км дугуй-10км гүйлт) дээд амжилтыг ахиулав.

Японы Татеямад өчигдөр болсон тус тэмцээнд 870 гаруй тамирчдаас Цэрэнбат нийт дүнгээр 24 дүгээр байрт, 35-39 насны ангилалдаа 4 дүгээр байрт шалгарчээ.

Тэрээр 2021 оны тавдугаар сард Йокохамагийн Дэлхийн аваргын цувралаар энэхүү үзүүлэлтийг 2 цаг 15 минут 53 секундаар шинэчилж байв хэмээн Монголын Триатлоны холбооноос мэдээллээ.