Одод хамгийн чамин хувцсаа өмсөж Метрополитаны урлагийн музейн гадна талбайд цуглалаа. Энэ бол загварын ертөнцийн, оддын шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээдэг “Мет Гала” наадам юм.
Vogue сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг “Мет Гала” арга хэмжээний энэ жилийн гол сэдэв нь "Алтадсан дур булаам байдал" хэмээх агуулгатай бөгөөд баярын үдэш цугларсан хөрөнгөөр Метрополитан урлагийн музейн дэргэдэх Хувцас загварын институтийг дэмжих аж.
Оролцогчид 1870-1890 он хүртэлх цаг хугацааны загварын чиг хандлагад үндэслэн хувцаслаж, гоёмсог даашинз өмсжээ.
Энэ жилийн наадмын олны харцыг Блэйк Лайвли, Райан Рейнольдс, Лин-Мануэль Миранда, Регина Кинг, алдарт зохион бүтээгч Анна Винтур, Том Форд, Адам Моссери нар булааж, стандартыг ахиулж байлаа.
Ингээд энэ жилийн Мет Гала наадмын ганган зочдын хувцас загварыг сонжъё.
Жүжигчин Блэйк Лайвли нөхөр Райан Рэйнолдсын хамт
Vogue сэтгүүлийн редактор, алдарт загвар зохион бүтээгч Анна Винтур
Ким Кардашиан найз залуу Пит Дэвидсоны хамт
Кайа найз залуу Остин Батлертай хамт
Реалити шоуны од Крис Женнер найз залуу Кори Гэмблийн хамт
Кортни Кардашиан сүйт залуу Травис Баркерын хамт
Дуучин Жо Жонас болон жүжигчин Софи Тернер нар
Эх сурвалж: Dailymail, Today