Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “ФИБА 3х3 Манила их дуулга” тэмцээний эрх олгох “Ulaanbaatar super quest” тэмцээн энэ 5 дугаар сарын 6-7-нд Улаанбаатар хотод болно.

Тус тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг Манилаг зорих эрх мөн мөнгөн шагналын эзэн болно.

“Ulaanbaatar super quest” тэмцээнд Филиппин улсын “Манила”, “Себу”, Японы “Иокохама” баг ирж оролцох бол Монгол Улсаас “Амгалан”, “Зайсан”, “Завхан”, “Улаанбаатар”, “Сансар” баг өрсөлдөхөөр болжээ.