Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын 7, 8-нд "Улаан малгайт", "Матрын нулимс" хүүхэлдэйн жүжиг, "Одноос төрсөн ханхүү" хүүхдийн жүжгийг эцэг эхчүүд, хүүхэд багачуудад хүргэхээр болжээ.

Тодруулбал, энэ сарын 7-нд 11:00 цагт "Улаан малгайт", "Матрын нулимс" хүүхэлдэйн жүжиг, 13:00, 15:00 цагт "Одноос төрсөн ханхүү" хүүхдийн жүжиг, 8-нд 11:00, 13:00 цагт "Улаан малгайт", "Матрын нулимс" хүүхэлдэйн жүжиг, 15:00 цагт "Одноос төрсөн ханхүү" хүүхдийн жүжиг тоглогдох юм байна.

"Улаан малгайт", "Матрын нулимс" хүүхэлдэйн жүжиг нэг үзвэр бөгөөд 3 болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой бөгөөд нийт 50 минут үргэлжилнэ. Харин "Одноос төрсөн ханхүү" хүүхдийн жүжиг 5 болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой мөн 50 минут үргэлжлэх аж.

Дээрх үзвэрүүдийн тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд үзвэртэй холбоотой лавлах зүйлсээ 70399999, 99270651 утсаар асуух боломжтой.