Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022.04.08-ны өдөр Засгийн газрыг шуурхай хуралдуулж, гарсан шийдвэрийг жагсагчдад танилцуулсан. Жагсагчид 15 зүйл бүхий шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, авилгын асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, хэмнэлтийн горимд шилжиж, төрийн хаагчид том оврын албаны автомашиныг нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх зэрэг нийт 11 асуудлыг хэлэлцсэн.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай хурал /2022.04.09/-ыг зарлан Засгийн газраас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан. Эрчим хүчний яам болон салбарын Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-иудын дарга, удирдлагууд албаны автомашин ашиглахыг хориглолоо. Зөвхөн гүйцэтгэх захирлууд хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед жижиг оврын суудлын автомашин ашиглах юм. Түүнчлэн бүх шатны удирдлагын багт байгууллагаас үзүүлдэг гар утасны төлбөрийн хөнгөлөлтийг цуцлах, түүхт ой, баяр ёслол зэрэг арга хэмжээнүүдийг тэмдэглэхгүй байх, байгууллагаас үзүүлдэг зарим төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээг тодорхой хугацаанд хойшлуулах болон болсоныг өнөөдөр /2022.04.11/-ийн хурлаар үүрэг өглөө. Мөн үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлууд тэвчиж болох бусад зардлыг эрэмбэлж, танилцуулахаар болов.