Тагнуулын байгууллагын тухай хуулийг 1999 онд баталсан. Үүнээс хойш 2011, 2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Энэ удаад 13-р зүйл буюу цэргийн тагнуулын байгууллага гэсэн бүлгийг сэргээнэ. 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн хуулиар энэ бүлгийг хүчингүй болгосон юм.

Хуульд дараах заалтуудыг нэмэхээр ажлын хэсгээс төсөл боловсруулжээ:

  • 13.1.Цэргийн тагнуулын байгууллага Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагыг үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий цэргийн байгууллага мөн.
  • 13.2.Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгана.
  • 13.3.Цэргийн тагнуулын байгууллагын дүрэм, ажиллах журмыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.
  • 13.4.Цэргийн тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчий эрх зүйн байдлын тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
  • 13.5 Цэргийн тагнуулын байгууллага бэлэг тэмдэгтэй байна. Бэлэг тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга батална.