Өчигдөр эхлүүлсэн иргэдийн жагсаал үүр цайтал үргэлжилсээр намжсан. Тэгвэл өнөө өглөөний 08.00 цагт ээлжийн ажлаа тарж ирсэн иргэд Төв талбайд уриа үг бүхий лоозонгууд барьж, жагсаалыг үргэлжлүүлж байна.

ЦЕГ-аас өчигдрийн жагсаалын үеэр баривчлагдсан, зөрчил гаргасан иргэд байгаа эсэх талаарх мэдээллийг 09.30 цагт өгөхөөр болсон юм.