Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ЭЕШ-ын монгол хэл, бичгийн шалгалт улсын хэмжээнд зохион байгуулагдсан. Тэгвэл энэ оны ЭЕШ-ын журмын нэгдүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь заалтыг үндэслэн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой. Шалгуулагчийн бүртгэл дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн 20-ныг дуустал үргэлжилнэ. Шалгуулагчид энэхүү линкээр бүртгүүлэх боломжтой.
Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдаагүй, босго онооны болзол хангаагүй шалгуулагчдыг дахин бүртгэнэ
2022/04/07- 0
- 238