УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. 

Пүрэв, Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал: 

  • Ойн тухай хуульд нэмэaлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
  • Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Эрдэнэсийн сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/,
  • Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариу