Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш амбулаторийн болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд 13А бичиг шаардахгүй.
Үүнд:
- Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
- Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ
- Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ
- Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ
- Арьс, харшлын тусламж, үйлчилгээ
- Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс
- Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ
- Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
- Сэргээн засах тусламж, үйлчилгээ
- Амбулаториор хийгдэх мэс ажилбар гэх зэрэг дараах үйлчилгээг авахад 13А бичиг шаардахгүй гэдгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.