Засгийн газрын хуулийн төсөлд 8 чиглэлийн арга хэмжээ авахаар тусгав.

1. УИХ, ЗГ, Төв банк, хувийн хэвшил ямар эрх, үүрэгтэй оролцохыг тусгаж өгсөн. Үүнтэй холбоотой хуулийн төсөл, тогтоолыг УИХ дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэнэ.

2. Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийн харилцдаг банкуудын эх үүсвэрийг дайчлах, гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах.

3. Монголбанк гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн хөрөнгийн биржээс 5 хувийн нэмэгдэлтэйгээр алт худалдана авна.

4. Газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгож байна.

5. ЗГ-аас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Засгийн газрын үнэт цаасанд баталгаа гаргах арга хэмжээ авна.

6. Шатахуун импортлогчидтой хариуцлагын гэрээ байгуулна

7. ХХААХҮЯ хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх хүрээнд хуулийн хөнгөлөлтөд орсон аж ахуй нэгжүүдтэй хариуцлаганы гэрээ байгуулна

8. Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.

/ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн байгалийн хий, газрын тос, үр тариа тасрах эрсдэлтэй болсноор импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж байна. Мөн БНХАУ-ын ургац энэ онд түүхэн доод төвшинд хүрснээр хүнсний нийлүүлэлтийн томоохон тасалдал гарч, дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа юм. Иймд улс орнууд үүний эсрэг арга хэмжээ авч байна. /