XVII жарны "Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн ханш нээх өдөр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд тохиож байна.  

Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ.  Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг.

Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээхэд ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливааа амьдрал сэргэж, хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс Монголчууд энэ өдөр буян хийж, ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэх, эрүүл саруул, эд баялгаар арвин байна гэж бэлэгшээдэг.