Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.04.05/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд