Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Роберт Ридбергтэй гуравдугаар сарын 31-ний өдөр цахим уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, бүс нутаг, олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудлаар ярилцав.