Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2022 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа. Энэ удаа нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3574 иргэн бүртгүүлсэн.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-4-ний  өдрүүдэд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр Улаанбаатар театрт таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангалаа. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний 08:15 цагт эхлүүлнэ.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Шалгалтын товлосон цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.  Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч, нууц үгээ солино.

Баталгаажилтын хуудсаа хэвлэж ирнэ үү.

Танд амжилт хүсье.

НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ,

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС