Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл анхан шатны шүүхээс хорих ял сонсож, ялаа эдэлж буй. Тэд давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хурлын тов гараагүй байна. Түүний бичсэн Украйны талаарх нийтлэлийн дараа хорих 409-р ангийн удирдлага Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрхийг нь хасчээ.

Хорих газрын удирдлага болон прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хууль ёсны эрхийг хассан, хавчин гадуурхсан үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул Э.Бат-Үүл тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам мэдэгджээ.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах албан бичгээ хорих ангийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд одоогоор хариу ирээгүй байгаа хэдий ч өрөөндөө өөрийн хэмжээнд өлсгөлөн зарласан байна.