Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт иргэдтэй уулзлаа.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын Дунд даваа орчимд нутаглаж буй 100 орчим өрхийн төлөөлөл Ерөнхий менежер Д.Ганболдтой уулзаж, өнөө хэр гэрэл цахилгаанд холбогдоогүйгээс амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн тухайгаа өгүүлсэн юм. Тухайлбал хүсэлт гаргасан иргэн Д.Нарантуул Дунд даваанд 15 жил амьдарч байгаа аж.
Гэрэл цахилгаангүйгээс хүүхдүүд цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй, хоцрогдолд орсныг уулзалтын үеэр хэлсэн юм. Тэд гэрэл цахилгаантай болгохын сацуу газраа өмчлөх боломж олгож өгөхийг давхар хүсэв.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn