Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 19-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Бага танхимд боллоо. Хурлаар:

  • Монголын чөлөөт бөхийн холбооны дүрэм шинэчлэн батлах;
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль
  • Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулав.

Ээлжит бус их хурлаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ. 

Удирдах зөвлөлийн гишүүний болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэний материалыг энэ сарын 16-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авсан.