Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг яллагдагчаар татсан. Түүнийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан/ тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авч, хэлэлцжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбартай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110-я дугаартай шүүгчийн захирамжид заасан баримт, мэдээлэл авагдаагүй байна гэж үзсэн.
Иймд прокурорын Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах талаар саналыг хүлээн авахаас татгалзжэээ. Түүнийг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн суллахаар шийдвэрлэв гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
“Бэрэн” групп Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сарын 30-нд зээл авсан. 11.6 сая ам.долларын зээл авч, зээлийг огт эргэн төлөөөгүй.
Зээлийн үлдэгдэл: 11 482 595 сая ам.доллар Үндсэн зээлийн өр: 11 482 595 сая ам.доллар Үндсэн хүүний өр: 3 436 616 сая ам.доллар Хуримтлагдсан хүү: 87 771 сая ам.доллар Торгуулийн хүү: 455 447 сая ам.доллар Нийт үлдэгдэл: 15 462 430 сая ам.доллар Нийт үлдэгдэл: 44 060 193 430 төгрөг