Сүхбаатар аймаг 2030 он хүртэл 10 сая МОД тарьж ургуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр/2022.03.14/-нд Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын удирдлага, хамт олонтой уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах бэлтгэл ажилтай танилцаж, зөвлөмж өглөө.

Сүхбаатар аймаг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах Ойн зөвлөгөөнөө 2022.02.12-нд зохион байгуулжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээг дараах байдлаар тодорхойлсон байна.

  • Ойжуулалт
  • Ой үржүүлэг
  • Агро ой аж ахуй
  • Доройтсон экосистемийг нөхөн сэргээх (ус намгархаг газар, нуга, булаг шанд, баянбүрд гэх мэт)
  • Хамгаалалтын ойн зурвас (тариалангийн талбай, хөрсний элэгдэл хамгаалах зурвас)
  • Хот суурин газрын ногоон байгууламж
  • Авто болон төмөр замын хамгаалалтын зурвас
  • Уул уурхайн биологийн нөхөн сэргээлт
  • Албан байгууллага, хувийн хэвшил, ард иргэдийн хамрах хүрээ

2022-2024 онд бэлтгэл үе шат

1.Үндсэн чадавхийг бий болгоно. Үүнд:

2. Хүний нөөц ажиллах хүчийг бэлтгэх / ойн чиглэлээр /

3. Мод үржүүлгийн газрыг чадвахижуулах, шинээр байгуулах,техник технологийн бааз суурийг сайжруулж мод үржүүлэх шинэ технологийг нэвтрүүлж тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлж ажлуудыг хангана.

4. 2025-2030 онд Эрчимжүүлэх үе шат буюу Мод эрчимтэй тарих, тогтвортой хэрэгжих үе шат гэж төлөвлөж байна.

Тодруулбал,

Чиглэл 1: Ойн төгөл бүхий газарт ойжуулалт , нөхөн сэргээх:

  • 334 га-д ойжуулж ойн сангийн талбайг нэмэгдүүлнэ.
  • Дарьганга сумын Молцог элс ний төгөлд ойжуулалт хийнэ.
  • Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлаастын орчинд ойжуулалт
  • Түмэнцогт сумын Хар ямаат БНГ-т ойжуулалт хийнэ.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал 2021 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн А/172/116 ойжуулалт хийх норм, норматив, зардлыг шинэчлэн батлах,

Чиглэл 2:

  • Тал хээрийн гандуу бүс нутаг, сумдад агро ойн аж ахуйг хөгжүүлнэ.
  • Навчит модоор ойжуулах, ойн зурвас байгуулсан талбайд жимс жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо,тарьж хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ.

Чиглэл 3:

  • Аймаг сумын төв, суурин газарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулна.

Чиглэл 4:

  • Хамгаалалтын ойн зурвас байгуулна.
  • 340 га-д Ойн зурвас байгуулах ажлыг авто зам, тариалангийн талбайн дагуу, уул уурхайн нөхөн сэргээлтийн талбайд хамгаалалтын ойн зурвас зэргийг байгуулах юм байна.