Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 ширхэг гарааш, чингэлгийг чөлөөлөх ажил өнөөдрөөс /2022.03.15/ эхэллээ.

Энэ үеэр гарааш, чингэлэг эзэмшигчид, оршин суугчидтай уулзаж, газар чөлөөлөх явц, талбайн дараагийн тохижилтын талаар мэдээлэл солилцлоо. Тус талбайг чөлөөлөхөөс өмнө дүүргийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулан, иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг хүлээн авч, зураг төслийн гүйцэтгэлд тусгах ажлыг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд иргэдээс ирсэн саналд үндэслэн ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулах болсон. Тиймээс энэ удаагийн газар чөлөөлөлтийг гарааш, чингэлэг эзэмшигчид дэмжин, өөрсдийн санаачилгаар гараашаа чөлөөлжээ.

Дүүргийн I хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгана. 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн, иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх юм байна.