УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт нээлтээ хийхээр товлоод байгаа билээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжийг гаргасан байна.
Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтжээ.