Завхан аймгийн Прокурорын газар 2021 онд гэмт хэргийн шинжтэй 578 гомдол, мэдээлэл хүлээн авч, ажиллажээ.

Энэ нь 2020 онтой харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт гэмт хэрэг, зөрчлийн 50 гаруй хувь нь Улиастай болон Тосонцэнгэл сумд үйлдэгдсэн байна. Завхан аймагт сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд хохирсон болон авлига албан тушаалын, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өсжээ.

Мөн цахим орчинд залилах гэмт хэрэг өсөв. Тухайлбал, фэйсбүүкт нийтэлсэн “Улаанбаатар хотоос сийлбэртэй гэр захиалгаар нийлүүлнэ” гэсэн дагуу 80 настай ахмадууд тэтгэврийн зээл авч мөнгийг нь урьдчилан шилжүүлж залилуулсан байна.

Залилагч этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж тогтоосон. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, тус дүүрэг дэх Прокурорын газарт хэргийг нэгтгэн шалгаж байна.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын газар