Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 120 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинэ тохиолдлуудын
- 70 нь нийслэлд
- 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас 1,154 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 296 нь хүүхэд, 80 нь жирэмсэн ээж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 296
- Хүндэвтэр – 713
- Хүнд - 133
- Маш хүнд – 12 хүн байна. Түүнээс гадна гэрийн хяналтад 4,290 хүн байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгааны улмаас нэг хүн нас барсан байна.