Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс хөгжлийн газар нь БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг Котра болон “Инженеринг Самү Сиэм” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Котра нь БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг мэдлэг хуваалцах хөтөлбөрийн (Knowledge Sharing Program) хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд энэ онд манай улсын Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Алтанбулагийн чөлөөт бүсэд байгуулах ложистикийн төвийн ТЭЗҮ боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус уулзалтаар хоёр тал дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, ложистикийн төвүүдийг хооронд нь холбох аргачлал болоод түүнд тулгуурлан нийслэл хотын дэд бүтцийг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх тал дээр БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг техникийн туслалцааны төслүүдэд хамрагдахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар