Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрээр Украин-Оросын асуудлаар "Украин-Оросын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн эдийн засгийн ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэдгийг судалж хэлэлцэж байна. Манай улс 36-70 хоногийн шатахууны нөөцтэй. Энэ нь хэвийн хэмжээ бөгөөд нийлүүлэлтийн хувьд дараагийн гурван сард доголдол гарахгүй. Шатахууны төлбөр тооцоонд зургаадугаар сарын 24 хүртэл ямар нэг саад гарахгүй. Иргэд энэ хүнд үед эх оронч байх ёстой. Хэрэглээнээс эхлээд эв нэгдэлтэй, эх оронч байж хүнд үеийг хохирол багатайгаар давна.
ОХУ-тай хийдэг гол худалдаа бол шатахуун. ОХУ-ын талаас манайд шатахууны нийлүүлэлтэд саад гарахгүй гэж мэдэгдсэн. Европоос ОХУ-аар дамжиж ирдэг гадаад худалдаанд цаашдаа ямар нөхцөл байдал үүсэх нь тодорхойгүй байна. Богино хугацаандаа ямар нэг шок үүсэхгүй гэж үзэж байна." гэв.