Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар:

  • Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц,
  • Төсвийн цагалбар,
  • Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдээлэл хийж байна.

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг: Хоёрдугаар сарын 25-наас иргэдээ татаж авч эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар хүсэлтээ гарсан иргэдээ бүгдийг нь 100 хувь татаж авлаа. Үлдсэн оюутнууд Польшийн хилээр гарсан. Ийнхүү нийт 58 иргэн Польш руу гарсан бөгөөд тэднийг эх оронд нь авчрах ажил үргэлжилнэ. Энэ үйл явцад Польш дахь Монгол иргэдийн оролцоо чухал байсан. Польшийн хил гарсан иргэдээс 13 нь эх орон руугаа ниссэн, 15 нь Истанбулд байна. Дайнаас үүдэх эдийн засгийн эрсдэлүүдээ тооцон хэлэлцэж байна. Одоогоор 20 гаруй иргэн Польшид үлдсэн.

Манай улс гадаад бодлын үзэл баримтлалынхаа дагуу энхийг эрхэмлэсэн нээлттэй олон тулгуур зарчмыг баримталдаг. Иймд Монгол Улс хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар шийдэж, галыг зогсоож намжаах нь чухал гэдэг байр суурьтай. Байгалийн хийн хоолойн гэрээ нь урьдчилан төлөвлөсөн байсан ажил. Дайны үетэй холбоогүй.

Украинд Монголын элчин сайдын яам, консул байхгүй. Харин өргөмжит консул нь Киев хотод байдаг. Польш улс дахь элчин сайдын яамны дипломат төлөөлөгчид дөрвүүлхнээ 24 цагаар ажиллаж оюутан татах ажлыг гүйцэтгэсэн. Ингэхдээ ядарч буруу мэдээлэл өгсөн тохиолдол байсан.

Бид хоёр хөрш болон гурав дахь хөршийнхөө бодлыг ойлгодог тул ямар нэг үл ойлголцол гарахгүй.