​Украины Харьков хотоос манай 19 иргэн, тэдний гэр бүлийн 4, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суусан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Эхний галт тэрэгт нэг эрэгтэй, зургаан эмэгтэй оюутан, нэг монгол эмэгтэй суусан. Дараагийн галт тэрэгт 11 эрэгтэй оюутан суусан байна. Хамгийн сүүлд галт тэрэгт суусан эдгээр 11 оюутан гуравдугаар сарын 1-ний 21:00 цагт Львов хотод иржээ. Ингэснээр  Харьковоос гарсан Монгол Улсын 19 иргэн 1018 километр замыг туулан аюулгүй хотод хүрлээ.

Эдгээр иргэн Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтан тус тус тосон авч, Варшав хот руу хүргэхээр ажиллаж байгаа юм.