Чөлөөт бөхийн чансаа олгох оны эхний чухал тэмцээн Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит барилдаан Туркийн Истанбул хотод эхэллээ.
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон Х.Болортуяа Германы Бруггер Элена Хейке (12-1), Оросын Вероника Чумикова (5-5), Польшийн Лисак Анхелина (4-1) нарыг ялж финалд шалгарсан. Улмаар финалд Болгарын Николова Эвелина Георгиевад цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн -62 кг жинд зодоглосон С.Цэрэнчимэд Болгарын Юсейн Тайбе Мустафа (7-4), Энэтхэгийн Малик Сакши (11-2), Тунисийн Амри Марва (11-0) нарыг ялж финалд шалгарсан. Улмаар финалд АНУ-ын Килти Макей Элленийг 10-0 харьцаагаар ялж алтан медаль хүртлээ.
Тус тэмцээнд манай улсын 11 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцохоор очсон.
Эрэгтэй:
- 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ,
- 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд,
- 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар,
- 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин,
- 97 кг-д Ө.Батзул,
- 125 кг-д М.Лхагвагэрэл,
Эмэгтэй:
- 50 кг-д Д.Отгонжаргал,
- 53 кг-д Б.Болортуяа,
- 57 кг-д Х.Болортуяа,
- 62 кг-д С.Цэрэнчимэд нар байна.
Өнөөдөр эмэгтэй -50, -53 кг жингийн барилдаан болно.