Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татна.
Учир нь 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байжээ. Тодруулбал, уг дэвсгэрт нь ямар нэг цонхгүй, туузгүй бөгөөд ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой юм.
Иймд 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож, дээрх дэвсгэртийг эзэмшиж буй иргэдийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл банкуудад болон Монголбанканд хандан шинэ дэвсгэртээр солиулах боломжтой байхаар зохицуулсан байдаг.
Тухайн хугацаа энэ оны гуравдугаар сарын 1-нд дуусгавар болж буй тул 2006 онд үйлдвэрлэгдсэн, хуурамч бус 20,000-тын дэвсгэрт эзэмшиж буй бол банканд хандан солиулахыг санууллаа.