Хоёрдугаар сарын 15-нд Нийслэлийн Тэргүүний Ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар Гачууртын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаж, асаж буй галыг унтраажээ.
Баатарлаг хийгээд хүмүүнлэг үйлсийн эзэн болсон Д.Хүчитбаатар хүүд "Тэмүүжин Өрлөг" сургуулийн захиргаанаас “Монгол цэргийн сүр хүч, эх оронч үзэл төлөвшлийн тод илэрхийлэл, ирээдүйн офицеруудын залгамж халааг нийгэмд бэлтгэдэг "Тэмүүжин Өрлөг" сургуулийн Г.Үүрцайх багштай 9а ангийн сурагч хүүд сургуулийнхаа нийт сурагчид, ажилтан албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье” хэмээжээ.