Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 488 иргэнээс /Улаанбаатарт 274, орон нутагт 214/ халдвар илэрч, 41-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Улмаар Монгол Улсад коронавируст халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 2087 болов.

Биеийн байдал нь

  • Хөнгөн 1212
  • Хүндэвтэр 2921
  • Хүнд 453
  • Нэн хүнд 45 өвчтөн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 4631 иргэний 1027 нь хүүхэд, 296 нь жирэмсэн эх байна. Гэрийн хяналтад 14437 иргэн байна.