Хөгжлийн банкны Дэд захирал асан Ч.Мөнхбаяр болон тус банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг прокуророос шүүхэд ирүүлжээ. Хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг зохион байгуулав.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Яллагдагч Б.Батбаярыг "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татсан. "Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа",
Яллагдагч Ч.Мөнхбаярт "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй /,
Яллагдагч Д.Дэлгэрсайханд "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэг яллагдагчаар татсан. "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” үндэслэлээр тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өнөөдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр нарт хоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Харин яллагдагч Д.Дэлгэрсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзав.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар